Хотынхны завгүй хэмнэлд зориулсан зөв шийдэл
Улаанбаатарт суурьших, хотын соёлд суралцах хэмээх ойлголтыг “завгүй амьдралын хэмнэлд суралцахуй” хэмээн томьёолмоор санагддаг юм. Сүүлийн 20 жилийн турш хөдөөгөөс хот руу шилжин суурьших хөдөлгөөн тогтмол өссөн. Хүүхдүүддээ чанартай боловсрол, ахмадууддаа эрүүл мэндийн үйлчилгээ, өөрсдөдөө ажлын байр, ахиу орлого олохоор нийслэлийг зорьдгийг буруутгах ч аргагүй. Манай гэр бүл ч гэсэн 1998 онд эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатарт ирж байв.
2019 -оны 10 -р сарын 3
137
ДЭЛГЭРЭНГҮЙ
Соёлт хотын иргэд УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА гэж хэлдэг
Ядуурал, ажилгүйдэл, түгжрэл, утаа гээд манай хотын “асуудал” их. Засаг төрөөс, хотын удирдлагаас эдгээрийг шийдэх гэж багаггүй хугацаа, хөрөнгө мөнгө зарж, гадна дотноос төсөл хэрэгжүүлж, туршлага судлаад ч тусыг эс олох юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, JCI, Canada, Дэлхийн зөн, Адра, Өвсний үндэс хөтөлбөр гэх мэт гадны донор байгууллагууд асар их хөрөнгө оруулалтыг жил, сар, улиралаар хэрэгжүүлдэг ч бас л асуудал шийдэгдсэнгүй... Ажилтай, орлоготой, сайн, муу янз бүрийн хөтөлбөр Засгийн газраас хэрэгжүүлээд ч “амжилт олохгүй” нь харамсалтай.
2019 -оны 10 -р сарын 3
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эд хөрөнгө, идэж уух, бие сэтгэлийн шуналд автахгүй байж хүний төлөө нийгэм байгуулцгаая
Сэтгүүлч мэргэжилтэйн хувьд бас багагүй хугацааг хүний нутагт өнгөрөөж бусдын адил европын улсын ахуй амьдрал, нийгмийн хөгжил дэвшлээс суралцан нүдээр харж, биеэр туулж өнгөрүүлсний учир хувь хүн өөрөөсөө эхлэн нэвтрүүлж, хэвшүүлж болох боломжийн талаар ийнхүү бичиж уншигч танд толилуулж байна. “Явсан хүнээс үг сонс” гэж ахмад буурлууд маань зүгээр ч нэг хэлж байгаагүйн жишээ болгож нийслэлдээ ирээд мэдэрсэн эхний мэдрэмж болон бухимдал үүсгээд байгаа асуудлын талаар уншигч тантай өөрийн бодлоо хуваалцахаар ийнхүү үзэг цаасыг холбон бичлээ.
2019 -оны 10 -р сарын 3
163
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотоос цуглуулсан ХАЙР
Хүн эгэл, энгийн зүйлээс таашаал аваад сурчихвал бухимдуу нийгмийн болж бүтэхгүйн будант манан аяндаа арилна даа. Хэдий бидний амьдралд таагүй, хар бараан зүйл олон ч гагцхүү эерэг хандлагатай байж чадвал энэ амьдралд, их хотод “хайр” дүүрэн байна.
2019 -оны 10 -р сарын 3
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэргээх дурсамжгүй, гайхуулах гоёлгүй “нүцгэн” хот үлдэх вий
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт урлаг соёлд хайртай иргэд болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээ гонсойлгосон мэдэгдэл хийлээ. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн босгон дээр хийсэн тэрхүү мэдэгдэлд “Төв номын сан, Драмын театр, Дуурийн театрын барилгыг буулгана. 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь шийдээд өгчихсөн. Оронд нь яг одоогийнх шиг нь дүр төрхтэй, тэр байдлаар нь сайжруулж томсгоод барина. Үндэсний номын сан гэхэд Б.Ренчин гуайн хөшөөтэй яг энэ дизайнаар нь шинэчлээд барина.
2019 -оны 10 -р сарын 3
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотод амьдрах гэж байгаа хүн бүрт хэрэгтэй зөвлөгөө
Хотын гудамж зуны налгар, сэлүүхэн байдлаа сэлгэж, хүн хөдөлгөөн ихтэй байна. Жил бүрийн наймдугаар сарын дунд, есдүгээр сарын эх бол оюутан сурагчдын хичээл эхэлж, хот жилийн бусад үеэс илүү ихээр хүний хөлд дарагддаг үе. Энэ хичээлийн жилд 10 гаруй мянган сурагч оюутны амьдралд хөл тавьж буй бөгөөд үүний нэлээд нь орон нутгаас хотыг зорин ирж буй. “Багшийн дээд дээр Багшийн дээдийг асуусан хүмүүс л их байна, нөгөөдүүл чинь иржээ” гэсэн пост нийгмийн сүлжээгээр нэлээд харагдах болсон энэ үед “Соёлын довтолгоо” булангаараа их хотын нэг хэсэг болон амьдарч буй хэн бүхэнд зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
2019 -оны 10 -р сарын 3
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явган зорчигчид дугуйн замаар “бэлчихээ” больё
Сүүлийн жилүүдэд нийслэлд дугуйн замыг шинээр тавьсаар энэ жилийн зургадугаар сарын байдлаар 65 км орчим дугуйн замтай болжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2030 он хүртэл 310 км зам тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Авто замын түгжрэлд үнэт цагаа алдахын оронд түлш шаардлагагүй, байгальд ээлтэй унаа, дасгал хөдөлгөөнийг ч орлох учир иргэд дулааны улиралд дугуйгаар зорчих нь нэмэгдсэн. Үүнийг дагаад унадаг дугуйн түрээс “U Bike” үйлчилгээг нэвтрүүлээд даруй жил гаруй болсон гээд дугуйн хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм.
2019 -оны 10 -р сарын 3
168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Миний оруулах хувь нэмэр, гэвч мөн болов уу?
Би Нийслэлийн барилгажсан хорооллын нэгэнд амьдардаг. Хууль, журам, ёс зүйг сахидаг, үнэт зүйлтэй, соёлжсон, нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар өндөртэй хотын иргэн болохыг хичээж буй нэгэн. Гэтэл би Улаанбаатар хотынхоо агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг нэмэгдүүлдэг, автозамын түгжрэлийг ихэсгэдэг нэг эх үүсвэр нь бас мөн аж. Энэ нь байгууллагадаа хичээн байж оруулж байгаа хувь нэмрээс минь давчлаа.
2019 -оны 10 -р сарын 3
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бидний сэтгэхүйд “УХАМСРЫН ШАНАА” л хэрэгтэй
Хотын төв орчмын нэр бүхий зочид буудлын өмнөх нийтийн эзэмшлийн талбайг 10 гаруй жил цэвэрлэж зогсох ТҮК-ийн ажилтанд нэг л зовлон бий. Үүрийн таван жингээр эртлэн босч, хөл хөдөлгөөн эхлэхээс урьтаж энэ орчмыг цэвэрлэх нь түүний эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг боловч хоёр алхаад таарах тамхины иш, хаа нэгтээ хөглөрөх архины шил, ундааны сав өглөө бүр угтах нь хэвшил болсон гэмээр дүр зураг. Хажууханд нь хогийн сав байсаар атал хараагүй юм шиг аягласан хэн нэгний хэнэггүй энэ занд тэрбээр дэмий халаглах ч хэдийнэ дасчээ.
2019 -оны 10 -р сарын 3
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бидний зан суртахууны доголдол ба хотын соёл
…Сүхбаатар дүүргийн чанх баруун талд байрлах “Голомт” банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэсэн гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо.
2019 -оны 10 -р сарын 3
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд сайжруулсан түлш хэрэглэхэд бэлэн үү
Сэрүү унаж, шөнөдөө хасах градустай жиндүүхэн хонодог болжээ. Өвлийг угтсан яриа, бэлтгэл үе эхэлж, идэр ес айсуй. Өвөл гэхээр нийслэлчүүдийн хувьд, хоолой гашуу оргиулдаг, нүүрсний утаа цээж хорстол гашуунаар мэдрэгдэж буй. Өмнөх жилүүдэд бага насны хүүхдийн уушги, цээжний өвчлөл, ханиад томуу, хатгаа, нялхсын эндэгдэл, амьгүй төрөлт, ургийн дутуу хөгжил гээд нүүрсний утаанаас болж эмнэлгийн дараалал, хүрэлцээ дийлдэхгүй болж байлаа.
2019 -оны 10 -р сарын 3
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түгжрэлийг шийдэх “superpower”
Сүүлийн жилүүдэд комик номоос сэдэвлэсэн супер хүчтэй баатруудын тухай кинонууд ихэд алдаршаад байгаа. Яг одоо Улаанбаатарчуудын хувьд түгжрэлийг шийдэх супер хүчтэй баатар байвал шууд хаанд өргөмжлөхөд ч бэлэн байна. Мэдээж тийм баатар байхгүй дээ. Гэхдээ тийм сүпер хүч бол огт байхгүй биш байдаг юм байна. энэ талаар эхнээс нь яръя. Одоогийн байдлаар хүн төрөлхтний 50% нь хотод амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд 75-80%-д хүрнэ гэж таамаглагдаж байна.
2019 -оны 10 -р сарын 3
161
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их хотын залуус соёлжиж байна уу
21-р зуун дэлхийн техник технологи хөгжсөөр л гэвч хүн та өөрөө хөгжиж байна уу? 10, 10 плас гэх мэт өөрөөсөө ч ухаалаг утас барьсан тамхи сорсон залуус их хотын гудамжаар алхална. Тамхи нь дуусахад юу ч болоогүй мэтээр хаа таарсан газраа хаях тэд хөгжиж буй Монголын ирээдүйг авч явах залуучууд. Өглөө 8 цагт ажил, сургуульдаа явах гэсэн хүмүүс автобусны буудал дээр эгнэн зогсож харагдана. Тэдний 50 хувь нь амнаасаа цагаан утаа гарган зогсох нь дулааны цахилгаан станцын том жижиг яндантай төстэй мэт.
2019 -оны 10 -р сарын 3
383
ДЭЛГЭРЭНГҮЙ
ИНФОГРАФИК: Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 339 цэгийн БАЙРШИЛ
БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөг өнөөдөр Төв талбайд болж байна. Энэ үеэр Таван толгой түлш” ХХК-ын борлуулалт, маркетингийн дарга Д.Минягаас шахмал түлшний борлуулалт болон нөөцийн талаар тодрууллаа.
2019 -оны 9 -р сарын 23
413
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Цэрэнбат: Эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд "Ногоон зээл" олгоно
Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.
2019 -оны 8 -р сарын 15
512
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Баттулга: Байгаль орчны асуудлуудын шийдлийг өөрөөс нь олж болдог
Б.СОЛОНГО “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг зочноор урилаа.
2019 -оны 8 -р сарын 14
499
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долдугаар сарын 29-ноос наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 8 -р сарын 6
658
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газартай холбоотой маргаан дахиж гарахгүйг батлах 6 БАРИМТ
1. Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд боллоо.
2019 -оны 7 -р сарын 31
523
ДЭЛГЭРЭНГҮЙ