Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2018.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гаригаас /2018.04.09/ эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлж байгаа аж.
2018 -оны 4 -р сарын 4
ДЭЛГЭРЭНГҮЙ