Ажлын хэсэг байгуулах тухай

2011-02-22 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 163 дугаар зарлиг, Засгийн газрын 2011 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Монгол улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой "Эх орончдын өдөр" тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч

Б.Мөнхбаатар             Нийслэлийн Засагдаргын орлогч

Гишүүд

  • Л.Амгалан                Баянгол дүүргийн Засаг дарга
  • Б.Батзориг                Баянзүрх дүүргийн Засагдарга
  • Ц.Сандаг-Очир        Багануур дүүргийн Засаг дарга
  • И.Батнасан               Багахангай дүүргийн Засаг дарга
  • Б.Баяндэлгэр            Налайх дүүргийн Засагдарга
  • Ж.Ганхуяг                Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Д.Ганболд               Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • Ц.Болд                     Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • Б.Баярмагнай          Сүхбаатар дүүргийн Засаг дарга


Нарийн бичгийн дарга

П.Цогтбаатар           Нийслэлийн Засаг даргын зөвлөх

Хоёр. Монгол улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой "Эх орончдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг нийслэл, дүүрэгт зохион байгуулахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР