Нийтийн тээврийн хэрэгслэлүүдэд зориулалтын зогсоол байгуулах тухай

2011-04-15 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Нийтийн тээврийн хэрэгслэлүүдэд зориулалтын зогсоол гаргах 300.0 сая төгрөгийн задаргааг нэгдүгээр, таксины байнгын болон түр зогсоол байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Таксины зогсоолуудын тохижилтын зураг, төслийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны дотор боловсруулж батлуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-нд, тохижилтын ажил хийгдэх зогсоолуудын газар чөлөөлөх, газар олгох асуудлыг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

    Дөрөв. Таксины зогсоолуудын тохижилтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
308 тоот захирамжийн 1 дүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2011
ОНД САНХҮҮЖИХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛҮҮДЭД
ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛ ГАРГАХ АЖЛЫН ЗАДАРГАА

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Автобусны эцсийн зогсоолуудын тохижилтын ажлын нэмэлт хөрөнгө

2011

100.0

100.0

2

Таксины   байнгын   болон   түр зогсоол байгуулах

2011

200.0

200.0

 

ДҮН

 

300.0

300.0

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
308 тоот захирамжийн 2 дугаар хавсралт

ТАКСИНЫ БАЙНГЫН БОЛОН ТҮР ЗОГСООЛ БАЙГУУЛАХ
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО


Дарга:
Ч.Бат                       Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:

  • П.Наранцэцэг         Нийтийн тээврийн газрын дарга
  • Г.Сугарбат              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн  мэргэжилтэн
  • Н.Хулан                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Төрбилэг             Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга
  • Н.Бямбадорж          Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер

Нарийн бичгийн дарга:
Ч.Энхсайхан            Нийтийн тээврийн газрын орлогч дарга