Сургалт зохион байгуулах тухай

2011-02-22 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 230 дугаар тогтоолоор батлагдсан "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах журам"-ын 2.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Дүүргүүдийн Засаг даргын орлогч нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2011 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Цэргийн бэлтгэл сургалтанд бүрэн хамрагдахыг дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт үүрэг болгосугай.

     Гурав. Сургалтанд шаардлагатай 827 340 /найман зуун хорин долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас /Цэргийн сургалт бэлтгэлийн зардлаас/ гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР