Хөрөнгө гаргах тухай

2011-02-23 00:00:00

    Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29.2, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Монгол Улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан Нийслэлийн иргэдийн төлөөллийн уулзалт, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг сурталчлах үйл ажиллагааг 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14.00-18.00 цагийн хооронд Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Уг арга хэмжээг зохион байгуулах хугацааны байрны ашиглалттай холбогдон гарах зардлыг Соёлын төв өргөөний зардлаас хасч тооцохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус зөвшөөрсүгэй.

     Гурав. Зэвсэгт хүчний 90 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг сурталчлах арга хэмжээний зардалд зориулан Засаг даргын нөөц сангаас 9000000 /есөн сая / төгрөгийг гаргаж, зориулалтын дагуу зарцуулахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй

    Дөрөв. Зэвсэгт хүчний 90 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг сурталчлах ажлыг зохион байгуулж, оролцогч байгууллага, албан тушаалтан тус бүрээр дүнг тооцон ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 23-ны өдрийн
175 тоот захирамжийн хавсралт

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 90 ЖИЛИЙН ОЙ, "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ УГТАЖ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

Зохиогдох ажлууд Xугацаа/сар, өдөр/ Зарцуулах төсөв Тайлбар

Нийслэлийн Засаг дарга ЗХ-ний 310, 311-р ангийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэнтэй уулзах

03/12 1100000  

Урилга мэндчилгээ хэвлүүлэх

02/24 550000  

ЗХ-ний анги салбаруудад очиж цэрэг эргэх, алдаршуулах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах

03/13 700000

 

Нийслэлийн   удирдлага,   БХ-ын   сайд болон   БХЯ,   ЗХЖШ-ын   даргын   зөвлөлийн гишүүдтэй   ажил   төрлийн   уулзалт  зохион байгуулах -Бэлэг дурсгал бэлтгэх -хүндэтгэлийн зоог барих

03/11 3150000  

Цэргийн штабуудын үйл ажиллагааг танилцуулсан сонины нүүр хуудас бэлтгэж гаргах, 1000 сонин худалдаж авч СТӨ-нд тараах

03/09 1000000  

Нийслэлийн далбаа 10 ш хийлгэх

03/09 2500000  
Дүн   9.000.000