Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-04-15 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 424 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх Бага тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Бага тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлыг Анкарагийн гудамжны тохижилтын ажилтай нягт уялдуулан зохион байгуулахыг Чингэлтэй дүүрэг /Д.Ганболд/, Авто замын газар /Д.Од/ -т тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, Хөрөнгө оруулалтын газар
/Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
309 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ЗАМ,
ТЭЭВЭР,  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН БАГЦААС
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ
БАГА ТОЙРУУГИЙН АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Бага    тойруугийн    авто    замын шинэчлэл 2.6 км /Цэцэг төвөөс УБИС хүртэл/

2010-2011

3,387.1

2,371.0

 

ДҮН

 

3,387.1

2,371.0