Уулзалт зохион байгуулах тухай

2011-02-23 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан танилцуулах, "Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд нийслэлийн удирдлагуудын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзах уулзалтыг 2011 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн 15-18 цагийн хооронд тус тус зохион байгуулан явуулахыг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР