Эрх шилжүүлэх тухай

2011-02-24 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 27 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

    Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайд даалгасугай.

    Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гуйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
188 тоот захирамжийн хавсралт

 

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2011 500.0 500.0
2

Дүүргийн 15-р хорооны ахмадын сувиллыг өргөжүүлж, өвлийн барилга барих /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2011 500.0 500.0

 

Дүн   1000.0 1000.0