Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-24 00:00:00

    Төсвийн байгууллагын удирдлага, санхүужилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 42 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын ахмад болон суурь өвчтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан "Сэргээн засах клиник сувилал" байгуулах 900,0 /есөн зуун/ сая төгрөгийн ажлын тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. "Сэргээн засах клиник сувилал" байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

   Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
185 тоот  захирамжийн хавсралт
 
"СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК СУВИЛАЛ" БАЙГУУЛАХ АЖЛЫН
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
Дарга:    Ц.Цогзолмаа                      Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:
  • Э.Ганхүү                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Л.Эрдэнэбата                        Захирагчийн ажлын албаны Инженерийн    байгууламжийн хэлтсийн ахлах мэргжилтэн
  • Д.Оюунгэрэл                         Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн дарга:

Н.Хулан                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн