Удирдамж батлах тухай

2011-04-19 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.6.-гийн "а" заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 36, Төрийн нарийн бичгийн даргын 32 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн хэмжээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэх дэд хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж болон ерөнхий хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Хоёр. Дүүрэг, Засаг даргын дэргэдэх агентлаг, харъяа газрын хэмжээнд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх салбар хэсгийг байгуулах, бүрэлдэхүүнийг томилох, холбогдох зардлыг төсөвлөх шийдвэрийг гаргаж, тухайн ажлыг зохион байгуулахыг дүүрэг, агентлаг, харъяа газрын салбар хорооны дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
322 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ДЭД ХЭСГИЙН
БҮРЭЛДЭХҮҮН

Нэг.Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
О.Машбат                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
Гишүүд:

  • Б.Баяндэлгэр              Налайх дүүргийн Засаг дарга
  • Э.Мөнхдөл                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
  • Х.Гантулга                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Н.Балжинням            Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

Нарийн бичгийн дарга
Ш.Нарангарав           Нийслэлийн Засаг даргын Тамгын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн

Хоёр. Хүний   хувийн   эрх,   эрх  чөлөөний   хэрэгжилтийн   байдалд  хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
Э.Сагсай            Нийслэлийн прокурорын орлогч
Гишүүд

  • Р.Энхтайван       Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, ахлах дэслэгч
  • Г.Баасандорж     Нийслэлийн бүртгэлийн газрын орлогч дарга
  • М.Эрдэнэбаяр    Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, дэд хурандаа
  • М.Доржханд       Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга:
Б.Мишигдорж    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээний, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн

Гурав. Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
Х.Оюунцэцэг   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга /зөвшилцсөнөөр/
Гишүүд:

  • Б.Батбаатар             Нийслэлийн Иргэдийн Төөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан
  • О.Мөнх-Оргил       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээний, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн
  • Г.Батчулуун            Нийслэлийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа
  • Ц.Отгон                   Адра Монгол Олон улсын байгууллагын менежер

Нарийн бичгийн дарга:
С.Айнагүл               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Дөрөв. Хүний   эдийн   засгийн   эрхийн   хэрэгжилтийн   байдалд   хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
Э.Тамир               Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны гишүүн /зөвшилцсөнөөр/
Гишүүд:

  • Ж.Эрдэнэчимэг      Нийслэлийн Засаг даргын тамгын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Баяр                      Нийслэлийн Татварын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга
  • Ё.Баярмаа                Монголын оюуны өмч эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүн
  • Л.Анх-Оюун           Эмнести интернэйшлийн компант ажлын зохицуулагч

Нарийн бичгийн дарга
Ц.Ижилмөрөн         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн

Тав. Нийгэм,  соёлын  эрхийн хэрэгжилтийн  байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
М.Отгонбаяр          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Гишүүд:

  • Б.Пүрэвдагва          Нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн дарга
  • Д.Мэндсайхан        Нийслэлийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн
  • Н.Цогбадрах           Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга
  • Б.Чулуундолгор      Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн

Нарийн бичгийн дарга
М.Намсрайхүү        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн

Зургаа. Хүний эрхийн талаархи олон улсын гэрээний биелэлт ба мониторинг хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:
Ш.Наран                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээний, үнэлгээний хэлтсийн дарга
Гишүүд:

  • Н.Отгонсүрэн          Нийслэлийн Засаг даргын Тамгын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Ц.Мягмарсүрэн        Нийслэлийн Засаг даргын Тамгын Хотын хөгжлийн бодлогын   хэлтсийн мэргэжилтэн
  • Я.Болор                    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хуулийн зөвлөх
  • Б.Арвинтариа          Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн эрх зүйн зохицуулагч

Нарийн бичгийн дарга
Д.Цэрэндэжид        Нийслэлийн Засаг даргын Тамгын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
322 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ

Нэг. Ерөнхий зүйл
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн /цаашид Үндэсний хөтөлбөр гэх/ хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг энэхүү удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.

Хоёр. Хяналт шинжилгээ үнэлгээний зорилго
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар тушаалын дагуу Үндэсний хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтийн байдлыг нийслэлийн хэмжээнд ололт амжилт, учирч буй бэрхшээлүүдийн хамт үнэлэн дүгнэж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүрсэн үр дүн, цаашид авах арга хэмжээний чиглэлд тодорхой санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэхэд энэхүү хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго оршино.

Гурав. Хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын удирдлага, зохион байгуулалт
3.1 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийх хяналт шинжилгээ, үнэлгээг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Ажлын хэсэг, дүүрэг, Засаг даргын дэргэдэх агентлаг, харъяа газрын ажлын дэд хэсгийн зохион байгуулалтаар гүйцэтгэнэ. / схем -1/
3.1.1 Ажлын хэсэг нь хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг дараах хүрээнд зохион байгуулна.
3.1.1.1. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг хэрэгжүүлэх удирдамж, шалгуур үзүүлэлт ерөнхий графикийг батлан, хэрэгжилтэнд хяналт тавих;
3.1.1.2.Ажлын дэд хэсгүүдийн бүрэлдэхүүн, хариуцан ажиллах чиглэл, төлөвлөгөөг баталж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах;
3.1.1.3.Ажлын хэсгийн ахлагч нь нийслэлийн Засаг даргын өмнө Үндэсний хөтөлбөрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг хариуцах ба Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
3.1.1.4.Ажлын дэд хэсэг нь Үндэсний хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд буюу дараах 6 чиглэлээр зохион байгуулагдана.

1)  Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагаа
2)  Хүний хувийн эрх, эрх чөлөө
3)  Хүний улс төрийн эрх, эрх чөлөө
4)  Хүний эдийн засгийн эрх
5)   Нийгэм, соёлын эрх
6)  Хүний эрхийн талаархи олон улсын гэрээний биелэлт ба мониторинг
3.1.1.5.Ажлын дэд хэсэг нь ахлагч, нарийн бичиг, гишүүдээс бүрдэх бөгөөд хариуцсан чиглэлийн дагуу хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг заасан хугацааны дотор батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
3.1.1.6.Ажлын дэд хэсгийн ахлагч нь ажлын хэсгийн гишүүн байх бөгөөд хариуцсан чиглэлийн төлөвлөгөөний биелэлтийг ажлын хэсгийн өмнө хариуцна.
3.1.1.7.Ажлын дэд хэсэг нь дүүргийн Засаг даргын захирамж, агентлаг, харъяа газрын даргын тушаалаар байгуулагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг заасан хугацааны дотор батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
3.1.1.8.Ажлын дэд хэсэг нь ахлагч, гишүүдээс бүрдэх бөгөөд ахлагч нь Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн нийслэлийн салбар хорооны гишүүн байна.

Дөрөв. Хяналт шинжилгээ үнэлгээ хийх үе шат
4.1 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг дараах үе шатаар хэрэгжүүлнэ.
4.1 Бэлтгэл үе шат: Энэ шатанд хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.1.1   Хяналт шинжилгээ,  үнэлгээ хийх ерөнхий удирдамж,  төлөвлөгөө, төсвийг батлах;
4.1.2  Ажлын дэд болон салбар хэсгүүдийг байгуулж, ажиллах чиглэлийн нарийвчилсан удирдамж, шалгуур үзүүлэлт, тооцох аргачлал болон төлөвлөгөөг батлах
4.1.3 Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх явцад хамтран ажиллах байгууллага, албан тушаалтны жагсаалтыг гаргах;
4.1.4   Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх объектүүдийг тодорхойлох,  хуваарь гаргах, холбоо тогтоож,   ажлын дэд болон салбар хэсгүүдтэй хамтран ажиллах чиглэлд зааварчлана.
4.2    Мэдээлэл цуглуулах үе шат: Энэ шатанд ажлын дэд болон салбар хэсгүүд нь батлагдсан төлөвлөгөөний дагуу зохистой арга хэлбэрээр /ярилцлага, санал асуулга, баримт бичгийн шинжилгээ, биечлэн шалгах гэх мэт/ зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулна.
4.2.2  Мэдээлэл цуглуулах ажил нь орон зайны хувьд газар дээр нь очиж биечлэн шалгах, зайнаас буюу шуудан, мэдээллийн технологиор дамжуулан хийх гэсэн 2 төрөлтэй байж болно.
4.2.3   Тодорхой  байгууллага,  дүүрэгт биечлэн  очиж мэдээлэл  цуглуулах шаардлагатай бол энэ тухай албан бичиг хүргүүлнэ. Үүнд:
4.2.3.1   Албан бичигт хяналт шинжилгээ хийх хуваарь, хамрагдах салбар чиглэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх хүмүүсийн нэр, албан тушаал тусгагдсан байна.
4.2.3.2   Хяналт  шинжилгээ,   үнэлгээг  газар  дээр   нь  хийх  бол   ашиглах хэрэглэгдэхүүнийг дурьдна. Үүнд уулзалтын өрөө, телефон, компьютер гэх мэт.
4.2.3.3  Хяналт шинжилгээ, үнэлгээг зайнаас хийх бол холбогдох этгээдээс ирүүлэх   мэдээ   баримтын   төрөл,   хугацааг  заана.   Шаардлагатай   тохиолдолд ирүүлсэн  мэдээлэл,  тайлангийн  үнэн  зөв  эсэхийг тодруулах,  баталгаажуулах үүднээс албан хэргийн шинжилгээ хийж болно.
4.2.4   Ажлын  дэд  болон  салбар  хэсгүүд  нь  цуглуулсан   мэдээллүүдийг системчлэх,   шаардлагатай   мэдээллийг   нэмж   цугуулах   ажилд   хариуцлагатай хандах үүрэгтэй.
4.3  Мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх үе шат: Энэ үе шатанд ажлын дэд болон салбар хэсгүүд нь цугларсан мэдээллийг өөрсдийн хариуцсан чиглэлээр үнэлж, дүгнэн, тодорхой санал зөвлөмжийг боловсруулж, хэлэлцүүлж санал авсан байна.    Ажлын дэд болон салбар хэсгүүд нь хяналт, шинжилгээ үнэлгээний тайлангаа Ажлын хэсэгт таницуулна. Ажлын хэсэг нь тайланг нэгтгэнэ.
4.3.1.1. Ажлын дэд болон салбар хэсгүүд нь өөрсдийн хариуцсан чиглэлээр гаргасан хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангаа Ажлын хэсэгт хүргүүлж, хэлэлцүүлнэ.
4.3.1.2. Ажлын дэд болон салбар хэсгүүд нь хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангаа тусгай загварын дагуу гаргана. Тус тайланд хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжсэн байдлыг харгалзах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үүрэг хүлээгч субъектүүдийн үүргийн хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт, бэрхшээлүүдэд үнэлэлт өгч, улмаар цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар тодорхой санал, зөвөлмжүүдийг дэвшүүлсэн байна. Мөн дүгнэлт гаргахад үндэслэл болгосон тоо, баримт мэдээллийг хавсаргасан байна.
4.3.1.3. Салбар хэсгийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан нь Үндэсний хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүд тус бүрээр буюу

1)  Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагаа
2)  Хүний хувийн эрх, эрх чөлөө
3)   Хүний улс төрийн эрх, эрх чөлөө
4)  Хүний эдийн засгийн эрх
5)   Нийгэм, соёлын эрх
6)  Хүний эрхийн талаархи олон улсын гэрээний биелэлт ба мониторинг гэсэн тусгай бүлгүүдтэй байна.

4.3.1.4.Ажлын хэсэг нь дэд болон салбар хэсгүүдээс ирүүлсэн тайланг тус бүрийг тусгайлан хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж болно. Тайланг хэлэлцэх ажлын хэсгийн хуралд тухайн тайланг ирүүлсэн дэд хэсгийн гишүүд нь тайлангаа танилцуулах, холбогдох асуултанд хариулах, тайлбар гаргах журмаар оролцоно. Салбар хэсгүүд нь холбогдох тайлбар, нэмэлт мэдээллийг тогтоосон хугацаанд бичгээр ирүүлнэ.
4.3.1.5.Ажлын хэсэг нь дэд болон салбар хэсгүүдийн тайлан болон хавсаргасан мэдээлэлд задлан шинжилгээ хийх, үнэлэлт өгөх замаар хяналт шинжилгээ үнэлгээний тайланг нэгтгэнэ.

Тав. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан болон олон нийтэд танилцуулах
5.1   Ажлын хэсэг нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээ,   үнэлгээний   ажлын   эцсийн  баримт  бичиг  болох  нэгдсэн  тайланг мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэх, санал зөвлөмжийг авах.
5.2  Ажлын хэсэг нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын эцсийн баримт бичиг болох нэгдсэн тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.
5.3  Мөн тайланг хэлэлцүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажилд үүрэг хүлээн оролцоно.