Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах туха

2011-02-24 00:00:00

     Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 27 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


      Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, Боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар, Нийгмийн хамгаалалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

   Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус   даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
184 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
Боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ  
1

Спорт заалны барилга /Улаанбаатар, Хан-Уул Дүүрэг, 7 дугаар сургууль/

2011-2012 470.0 30.0
2

Спорт заалны барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14 дугээр сургууль/

2011-2012 400.0 30.0
3

Дүүргийн боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалт /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2011 500.0 500.0
4

Сургуулийн барилга /Улаанбаатар, Баянзурх дүурэг, 21 дүгээр хороо/

2011 400,0 400.0
5

"Амгалан цогцолбор" сургуулийн спорт заалны барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2011 400.0 400.0
6

"Нээлттэй засаглал, иргэний танхим" хөтөлбөрийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх, иргэдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэх /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2011 45.0 45.0
7

Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2011 100.0 100.0

 

Дүн   2315.0 1505.0
Нийгмийн халамжийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ  
1

Гэр хороодын нэн ядуу өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон гэртэй болгох /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2011 200.0 200.0
2

Тэр төсөл" /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2011 44.0 44.0
3

"Ахмад настны чийрэгжилт" дэмжлэгт хөтөлбөр /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2011 80.0 80.0

 

Дүн   324.0 324.0

 

НИЙТ ДҮН   2639.0 1829.0

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
184 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА
ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

 

Дарга:   Ц.Цогзолмаа                    Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

  • Э.Ганхүү                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Б.Ганболд                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Э.Баярмагнай                     Нийслэлийн Боловсролын газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
  • Х.Ариунчимэг                   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгхариуцсан хяналтын инженер
  • Д.Оюунгэрэл                     Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Баянзүрх дүүрэг хариуцсан хяналтын инженер

Нарийн бичгийн дарга:

Н.Хулан                               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

 

 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
184 тоот захирамжийн гуравдугаар хавсралт

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

 

Дарга:      Ц.Цогзолмаа     Нийслэлийн Засагдаргын орлогч
Гишүүд:

  • Э.Ганхүү                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • М.Отгонбаяр                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • М.Уламбаяр                     Нийслэлийн    Халамжийн үйлчилгээний газрын дарга
  • М.Намсрайхүү                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  • С.Алтантуяа                     Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Сүхбаатар дүүрэг хариуцсан хяналтын инженер

Нарийн бичгийн дарга:

Н.Хулан                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн