Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 1 байгуулсантай холбогдуулж авах арга зарим арга хэмжээний тухай

2011-04-19 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "а", "в", 29,2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Төслийн нэгж байгуулах тухай" 26 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг.'Тэр хорооллын барилгажилт" төслийн нэгжийг Тэр хорооллыг орон сууцжуулах" төслийн нэгж нэртэйгээр Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллуулсугай.

     Хоёр. Тэр хорооллыг орон сууцжуулах" төслийн нэгж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг нэгдүгээр, бүтэц орон тоог, хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, ажилтнуудыг томилж ажиллахыг Тэр хорооллыг орон сууцжуулах" төслийн нэгж ОНӨҮГ /М.Ганбаатар/-т үүрэг болгосугай.

     Дөрөв. Тэр хорооллыг орон сууцжуулах" төслийн нэгж ОНӨҮГ-ын үйл ажиллагааны зардлын төсвийг тооцож эхний санхүүжилтийг нийслэлийн 2011 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан "Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын дэд бүтэц, шугам сүлжээний трасст орсон болон эхний ээлжинд орон сууц барих талбайд буй айл өрхийн нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөх" зардлаас санхүүжүүлэн, 2011 оны төсвийн тодотголд тусган батлуулах, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Тав. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
323 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН НЭГЖ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Тэр хорооллыг орон сууцжуулах" төслийн нэгж /цаашид төслийн нэгж гэх/ нь нийслэлийн гэр хорооллын газар чөлөөлөх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцны хороолол байгуулах ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар мөн.
1.2.  Төслийн нэгж нь Монгол улсын хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж,   Нийслэлийн   тухайн  жилийн   нийгэм,   эдийн   засгийн   зорилтыг  үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.3.  Энэхүү дүрэм нь Төслийн нэгжийн бүтэц, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.
1.4.  Төслийн нэгж нь Удирдах хороотой байх бөгөөд удирдах хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байна.
1.5.  Удирдах хорооны бүрэлдэхүүнд Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн   хэлтэс,   Хууль   зүйн   хэлтэс,   нийслэлийн   Газрын   алба,   Барилга  хот байгуулалт төлөвлөлтийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Агаарын чанарын алба,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  Нийслэлийн Цагдаагийн газар, холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл байна.
1.6.     Удирдах    хорооны    бүрэлдэхүүнийг    Нийслэлийн    Засаг    даргын захирамжаар батлана.
1.7.   Удирдах хороо нь газар чөлөөлөх, дэд бүтэц орон сууц барихтай холбоотой асуудлаар Төслийн нэгжийг удирдлагаар хангаж ажиллана.
1.8.  Төслийн нэгж нь тогтоосон загвараар баталсан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэж, нийслэлийн төрийн санд харилцах данстай байна.
1.9.  Төслийн нэгж нь дотоод журамтай байх бөгөөд ажилтнууд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж биелэлтэнд нь захирал, ерөнхий инженер хяналт тавина.

1.10. Төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд санхүү, төсвийн харилцаандаа Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын баталсан заавар, журам болон санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны холбогдолтой бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгож ажиллана.

Хоёр. Төслийн нэгжийн бүтэц, зохион байгуулалт удирдлага
2.1.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төслийн нэгжийн дүрмийг баталж, бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон, захирлыг томилж, чөлөөлнө.
2.2.   Төслийн   нэгжийн   захирал   нь   энэхүү   дүрэмд   заасан   чиг  үүргийг хэрэгжүүлэн  тус  байгууллагын   өдөр  тутмын  үйл   ажиллагааг  удирдан  тухайн төсвийн жилд     Төсвийн  ерөнхийлөн  захирагчтай   Үр дүнгийн  гэрээ байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллана.
2.3.   Төслийн   нэгжийн  захирлын   эрх,   үүрэг,   хүлээх  хариуцлагыг энэхүү дүрэм,   Төсвийн   ерөнхийлөн   захирагчтай   байгуулсан   Үр   дүнгийн   гэрээгээр зохицуулна.
2.4.  Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төслийн нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, захирлын Үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж үнэлэлт, дүгнэлт өгнө.
2.5.   Захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн   тушаал   гаргаж,   батлагдсан   төсвийг   зориулалтын   дагуу   захиран зарцуулна.
2.6.  Захирал нь төслийн нэгжийн Ерөнхий инженерийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
2.7.  Төслийн нэгжийн бусад ажилтнуудыг батлагдсан орон тооны хязгаарт багтаан захирлын тушаалаар томилж чөлөөлнө.
2.8.  Захирал нь ажилтан бүрийг үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэй ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, ажлын үр дүнгээр  шагнаж урамшуулах,  хариуцлага тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Гурав. Төслийн нэгжийн үүрэг
3.1.  Нийслэлийн гэр хорооллын газрыг чөлөөлөх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцны хорооллыг байгуулах ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.
3.2.  Төслийн нэгж нь энэхүү дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг   зүйн   газар   болон   нийслэлийн   Газрын   алба,   Барилга   хот   байгуулалт төлөвлөлтийн      газар,      Хөрөнгө      оруулалтын      газар      зэрэг      мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоотой ажиллаж, дүрмээр хүлээсэн үүргээ иргэд, олон нийтэд сурталчлан тэдний санал, гомдлыг шуурхай барагдуулж ажиллана.
3.3.  Төслийн нэгж нь ажилтнуудынхаа ажиллах нөхцлийг бүрдүүлэн тэдний мэдлэг боловсрол, нийгмийн баталгааг хангаж, хамт олныг төлөвшүүлэх нэгдсэн зорилготой ажиллана.
3.4.  Төслийн нэгж нь үйл ажиллаагааны үр дүнгээ Төслийн удирдах хороо, Нийслэлийн   Засаг  дарга   бөгөөд   Улаанбаатар   хотын   Захирагчид  тайлагнан, өгөгдсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллана.
3.5.   Төслийн  нэгж нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гадаад, дотоодын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж болно.
3.6.    Төслийн   нэгж   нь   Удирдах   хорооны   шийдвэрийг   үндэслэн   газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох, айл өрхийг дамжин өнгөрөх орон сууцанд оруулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Дөрөв.Хүлээх хариуцлага
4.1.Төслийн нэгжийн захирал, ажилтнууд энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Тав. Бусад зүйл
5.1.    Энэхүү   дүрэмд   Нийслэлийн   Засаг   даргын   Захирамжаар   нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг байна.
5.2.   Дүрэмд орсон өөрчлөлтийг тухай бүр зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
5.3.  Энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
323 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ГЭР ХОРООЛЛЫГ "ОРОН СУУЦЖУУЛАХ" ТӨСЛИЙН НЭГЖИЙН БҮТЭЦ, ОРОН ТОО

Албан тушаал

Орон тоо

1.

Төслийн захирал

1

2.

Ерөнхий инженер

1

3.

Зохицуулагч, менежер

2

4.

Нягтлан бодогч

1

5.

Нярав

1

6.

Жолооч

1

7.

Гэрээт ажилтан

5

 

Нийт орон тоо

13