Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 424 дүгээр тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 27 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод даалгасугай.
Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
182 тоот захирамжийн хавсралт
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
№
|
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил | Эхлэх, дуусах хугацаа | Төсөвт өртөг | 2011 онд санхүүжих |
1 |
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилал, хүүхдийн зуслан /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ |
2011 | 250.0 | 250.0 |
2 |
Иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ |
2011 | 100.0 | 100.0 |
3 |
Цэцэрлэгийн гадна талбайн тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 102 дугаар цэцэрлэг/ |
2011 | 100.0 | 100.0 |
4 |
Цэцэрлэгийн гадна талбайн тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 103 дугаар цэцэрлэг/ |
2011 | 100.0 | 100.0 |
5 |
Сургуулийн биеийн тамирын талбайн тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 57 дугаар сургууль/ |
2011 | 200.0 | 200.0 |
6 |
Сургууль, цэцэрлэг, хорооны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 50 дугаар сургууль, 74 дүгээр цэцэрлэг, 6 дугаар хороо/ |
2011 | 100.0 | 100.0 |
7 |
Дүүргийн цагдаагийн хэсгийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ |
2011 | 50.0 | 50.0 |
|
Дүн
|
|
900.0 |
900.0
|