Зам засварын ажлыг зохион байгуулах тухай

2011-04-18 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэл хотын доторхи авто замын урсгал засварын ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн 81,3 сая төгрөгөөр хэрэгжүүлэх зам засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Авто зам, явган хүний замын засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 18-ны өдрийн
316 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД
САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛ ХОТЫН ДОТОРХИ АВТО ЗАМЫН
УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР
ХЭМНЭГДСЭН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ


/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

2011 онд санхүүжих

1

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Сүхбаатарын гудамжнаас Сангийн яам хүртлэх авто замын засвар 880м2

2011

58.2

2

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 17 дугаар байрны урд талаас нийслэлийн Татварын газар хүртлэх авто замын засвар /300м2/

2011

23.1

 

ДҮН

 

81.3