Гэрээ дүгнэх тухай

2011-02-24 00:00:00

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан гэрээ /контракт/-ний 2010 оны биелэлт, зорилтот түвшинг дүгнэж, 2011 оны зорилтот түвшинг батлах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гэрээ дүгнэх хуваарийг хоёрдугаар, Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын удирдлагатай байгуулсан өмчийг эзэмшүүлэх гэрээний 2010 оны биелэлтийг дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар, гэрээ дүгнэх удирдамж, дүгнэх үзүүлэлтийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан гэрээ /контракт/-г дүгнэх, 2011 оны зорилтот түвшинг батлах, нийслэлийн өмчит төсөвт байгууллагын удирдлагуудтай байгуулсан "Нийслэлийн өмчийн эзэмшүүлэх гэрээ"-ний 2010 оны биелэлтийг дүгнэх ажлыг 2011 оны 3 дугаар сард багтаан дуусгаж, нэгдсэн дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг гэрээ дүгнэх комиссын дарга нарт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
177 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт
 
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ БАЙГУУЛСАН 2010 ОНЫ ГЭРЭЭ
/КОНТРАКТ/-Г ДҮГНЭЖ, 2011 ОНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИНГ
БАТЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
 
Комиссын дарга        Б.Баатарзориг      Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Комиссын орлогч     П.Цогтбаатар       Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх
Гишүүд
  • Ч.Однасан                                        Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дарга
  • Д.Дуламсүрэн                                  Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын орлогч  дарга
  • А.Түвшин                                         Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Менежмент, төлөөллийн хэлтсийн дарга
  • Ш.Наран                                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • Д.Бямбасайхан                                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • М.Отгонбаяр                                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Г.Нандинжаргал                              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • П.Наранцэцэг                                   Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга
  • З.Лхагвадорж                                   Захирагчийн ажлын албаны захиргааны албаны дарга
  • Л.Эрдэнэбат                                    Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Д.Ганзориг                                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн
  • Ц.Лхамжав                                         Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хэлтсийн дарга
  • Ж.Бямбасүрэн                                   Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтэн
  • Б.Бүрэнцэцэг                                     Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга      Х.Сэлэнгэ        Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтэн


 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-нь өдрийн
177 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ БАЙГУУЛСАН 2010 ОНЫ КОНТРАКТ ГЭРЭЭГ ДҮГНЭЖ,  2011 ОНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИН БАТЛАХ ХУВААРЬ

 

Байгууллагын нэр

Захирлын нэр

Хариуцсан мэргэжилтэн

Салбар комисс

Дүгнэх сар өдөр

1

Багануур Ус

М.Буддорж

Г.Гансүрэн

Ч.Однасан 2011оны 03сарын 14
2

Уламжлалт Эм, эмийн ургамалын үйлдвэр

Ж.Самданцоодол

Б.Бүрэнцэцэг

 

 

3

Хот тохижилтын газар

Б.Бямбадорж

Б.Бүрэнцэцэг

 

 

4

Дохиолол хамгаалал

Ж.Эрдэнэбадрах

Б.Бүрэнцэцэг

 

 

5

Налайх тохижилт

М.Баттулга

Г.Гансүрэн

 

 

6

Хүнс хангамжтөв

Ш.Бурмаа

С.Амарбаяр

А.Түвшин 2011оны 03сарын 15
7

Асгат

Б.Ендонсүрэн

САмарбаяр

 

 

8

Усны барилга байгууламж

Е.Батболд

Б.Бүрэнцэцэг

 

 

9

Өсвөр үе хүнс

Ц.Амарсанаа

С.Амарбаяр

 

 

10

Багачууд хүнс

А.Ариунаа

С.Амарбаяр

 

 

11

Орон Сууц Санхүүжилтын Корпораци

Ж.Алдаржавхлан

Г.Гансүрэн

Ч.Однасан

2011 оны 03 сарын 16

12

Автобус 3

П.Дэлгэрнаран

С.Амарбаяр

 

 

13

Авто жим

Б.Бямбадорж

Б.Бүрэнцэцэг

 

 

14

Автобус 1

Н.Сумьяа

С.Амарбаяр

 

 

15

Чандмань Налайх

Д.Бямбажав

Г.Гансүрэн

 

 

16

Улаанбаатар сан

С.Цахиур

Г.Гансүрэн

А.Түвшин

2011 оны 03сарын 17
17

Цахилгаан тээвэр

Д.Жаргалсайхан

С.Амарбаяр

 

 

18

Нийслэлийн Зурагтөслийн хүрээлэн

С.Цахиур

Б.Бүрэнцэцэг

 

 

19

Багахангайн мах боловсруулах үйлдвэр

П.Энхбат

Б.Бүрэнцэцэг

 

 

20

Нийслэлийн Төр захиргааны авто бааз

Ц.Батхуяг

С.Амарбаяр

 

 

21

Баянхошуу Ус

П.Эрдэнэбат

Г.Гансүрэн

Ч.Однасан

2011 оны 03 сарын 18
22

Улаанбаатар Зам, засвар, арчлалт компани

Д.Бат-Эрдэнэ

Б.Бүрэнцэцэг

 

 

23

Урьдчилан Цэвэрлэх байгууламж

Б.Инжиннаш

С.Амарбаяр

 

 

24

Ус Сувгийн удирдах газар

Б.Пүрэвжав

Г.Гансүрэн

 

 

25

Илч Орд

Д.Мөнхтайван

Г.Гансүрэн

 

 

26

Улаанбаатар чуулга

Б. Түвшинтөгс

ГГансүрэн

 

 

27

Усан Спорт сургалтын төв

Е.Ганбат

С.Амарбаяр

А.Түвшин

2011 оны 03 сарын 21
28

Улаанбаатар Бизнес хөгжлийн төв

М.Ганбаатар Б.Бүрэнцэцэг

 

 

29

ОСНААУГазар

Д.Дашзэвэг

Г.Гансүрэн

 

 

30

Гэрлэх ёслолын ордон

Х.Оюунчимэг

С.Амарбаяр

 

 

31 Ионсей эмнэлэг С.Алтантуяа Х.Сэлэнгэ

 

 

32

Халаалтын Зуухны ашиглалт зохицуулалтын Газар

Б.Ган-Очир Г.Гансүрэн Ч.Однасан 2011 оны 03сарын 22
33

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Д.Баярсайхан Г.Гансүрэн    
34

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн

Б.Саранчимэг С.Амарбаяр    
35

Хөрөнгө оруулалтын газар

Б.Төмөрчулуун Б.Бүрэнцэцэг    

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-нь өдрийн
177 тоот захирамжийн гуравдугаар хавсралт

 

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ"-Г ДҮГНЭХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

 

Комиссын дарга:     А.Түвшин    Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн дарга
Дэд дарга:                Ц. Лхамжав  Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн дарга

Баянгол, Хан-Уул дүүрэг:

Ажлын хэсгийн ахлагч: Н.Баяр  Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн мэргэжилтэн

Гишүүд

  • Б.Батаа                                      Хан-Уул дүүрэгт Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • С.Ариунжаргал                        Хан-Уул дүүрэгт Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Тэмүүлэн                               Баянгол дүүрэгт Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Санчирмаа                            Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт өмч хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Ц.Баярбаатар                           Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
  • Ж.Отгонбаатар                        Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Б.Чинбаатар                             Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн

Сүхбаатар, Баянзүрх дүүрэг:
Ажлын хэсгийн  ахлагч:    Ч.Мөнхбаяр  Өмчийн Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн

Гишүүд

  • Ж.Бямбасүрэн                           Баянзүрх дүүрэгт Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Мөнхбаатар                           Сүхбаатар дүүрэгт Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • Н.Болормаа                               Баянзүрх дүүрэгт Өмчийн Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Тэмүүлэн                               Сүхбаатар дүүрэгт Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Мягмарсүрэн                        Баянзүрх дүүргийн Засагдаргын Тамгын газрын санхүү төрийн хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Н.Цэнд-Аюуш                           Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Д.Гэрэлт-Од                             Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн

Сонгинохайрхан,Чингэлтэй дүүрэг

Ажлын хэсгийн ахлагч:    Ө. Арманбек   Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд

  • Ч.Мөнхбаяр            Сонгинохайрхан дүүрэгт Өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Оюунгэрэл          Чингэлтэй дүүрэгт Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • С.Батбаяр                Сонгинохайрхан дүүрэгт Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Оюунсүрэн          Чингэлтэй дүүрэгт Өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • С.Содгэрэл              Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтэн
  • Л.Чулуунцээл         Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
  • Ж.Орхонбаяр          Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Б.Галбадрах            Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн

Налайх, Багахангай, Багануур, Төр захиргааны 38

Ажлын хэсгийн ахлагч Н.Лувсанбат Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд

  • Б.Батаа                         Алслагдсан дүүргүүдэд Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Ц.Оюунгэрэл               Төр захиргааны байгууллагуудад Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Оюунсүрэн               Төр захиргааны байгууллагуудад Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Ч.Мөнхбаяр                 Алслагдсан дүүргүүдэд Бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн
  • Х.Хабдул                     Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Б.Мөнхболор              Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Г.Мөнх-Эрдэнэ          Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий ня-бо /зөвшилцсөнөөр/
  • Н.Батцэнгэл                Багахангай дүүргийн Боловсрол, соёл хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Д.Хүрэлсүх                 Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/  
  • Д.Эрдэнэцэцэг           Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Ж. Мягмаржав            Алслагдсан дүүрэг дэх өмчийн төлөөлөгч


Эрүүл мэндийн байгууллагууд

Ажлын хэсгийн ахлагч:  Х.Сэлэнгэ   Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд

  • Р.Ягаанцэцэг             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Б.Батаа                         Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Н.Буянхишиг               Өмч хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:

Н.Лувсанбат                Өмчийн менежмент, төлөөллийн хэлтсийн мэргэжилтэн

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-нь өдрийн
177 тоот захирамжийн дөрөвдүгээр хавсралт

 

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ"-ний
2010 ОНЫ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ КОМИССЫН
АЖЛЫН УДИРДАМЖ

 

Нэг. Зорилго
1.1 Нийслэлийн өмчийг эзэмшигч төсөвт байгууллага, төр захиргааны байгууллагуудын Өмчийн харилцааны газартай байгуулсан "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-ний биелэлт, нийслэлийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, тэргүүний өмч эзэмшигч байгууллагыг шалгаруулахад оршино.

Хоёр. Гэрээний биелэлт дүгнэх хугацаа
2.1 "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-ний биелэлтийг дүгнэх ажлыг 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 01-ний дотор багтаан дүгнэж, нэгдсэн дүнг байгууллагын удирдлагад танилцуулан тэргүүний Өмч эзэмшигч байгууллагыг шалгаруулах.

Гурав. Гэрээ дүгнэх үзүүлэлт
3.1    Комисс  нь  "Нийслэлийн  өмчийг эзэмшүүлэх  гэрээ"-ний  2010  оны биелэлтийг батлагдсан үзүүлэлт тус бүрээр, холбогдох баримт материалын дагуу шалгаж өмчийн эзэмшилт ашиглалт, хамгаалалтын байдлыг нэг бүрчлэн нүдээр үзэж хүснэгтэнд заасан тохирох оноог ажлын хэсгийн гишүүдийн санал дүгнэлтийг байгууллагаас гадна харгалзан хэсгийн ахлагч тавина.
3.2    Тухайн байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэхдээ, ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.
3.3    Гэрээний биелэлтийг дүгнэсэн дүнг тухайн байгууллагын удирдлагад танилцуулж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.
3.4    Нэгдсэн дүнг дараах байдлаар дүгнэнэ.

Түрээсийн гэрээтэй байгууллагад:

100 оноо    "Бүрэн хангалттай"

60-99 оноо  "Хангалттай"

59-онооноос доош    "Хангалтгүй"

Түрээсийн гэрээгүй байгууллагад:

80 оноо    "Бүрэн хангалттай"

40-79 оноо    "Хангалттай"

39-онооноос доош   "Хангалтгүй"
3.4    100   оноо   авсан   түрээсийн   гэрээтэй   байгууллага,   80   оноо   авсан түрээсийн гэрээгүй байгууллага "Тэргүүний өмч эзэмшигч" байгууллагын болзол хангах бөгөөд ажлын хэсэг тухайн байгууллагын талаар дэлгэрэнгүй тодорхойлолт гаргаж комисст ирүүлнэ.
3.5   Комисс ажлын хэсгүүдийн тодорхойлсон байгууллагуудаас "Тэргүүний өмч эзэмшигч" байгууллагыг төрийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг, эрүүл   мэндийн   салбар   тус   бүрээс   шалгаруулж,   нийслэлийн   Засаг   даргын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.6    "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-г дүгнэхэд "Хангалтгүй" гэсэн үнэлгээ  авсан  байгууллагад албан даалгавар  өгч  арга  хэмжээ авах,  өмчийн эзэмшилт   ашиглалтын   талаар   ноцтой   зөрчил   гаргасан   удирдлагыг   хуулийн
байгууллагад   шилжүүлэх,   өөрчлөх,   гэрээг   цуцлах   саналыг   холбогдох   дээд байгууллага, албан тушаалтанд гаргана.
3.7    Тухайн байгууллагын өмчийн эзэмшилт ашиглалт, хөрөнгийн бүртгэл, хадгалалт, "Өмч хамгаалах байнгын зөвлөл"-ийн ажлын талаар шаардлагатай тохиолдолд холбогдох заавар зөвлөгөө өгнө.
3.8    Түрээслүүлсэн   илүүдэлтэй   байгаа   ажлын   байр   талбайн   хэмжээ, түрээсийн төлбөрийг төлсөн байдал, түрээсийн төлбөрөөс тухайн байгууллагад үлдэж буй 40 хувийн зарцуулалтын байдлыг шалгана.

 

"Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-ний 2010 оны биелэлтийг дүгнэх үзүүлэлт

 

Гэрээ дүгнэх үзүүлэлт

Авбал зохих оноо

Авсан Оноо

1

Өмчийн харилцааны газартай "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-г шинэчлэн байгуулж, шаардлагатай үед нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх

0-10

 

2

Хөрөнгө шинээр худалдан авах, хандив зээл тусламжаар ирсэн хөрөнгийг бүртгүүлэх, данснаас хасах хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэн хөрөнгийн хөдөлгөөнийг данс бүртгэлдээ тусгасан эсэх

0-20

 

3

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлын тайлан, ажилчидын өмчийн бүртгэлийн карт эзэмшиж байгаа эсэх, өмчийн талаар шинээр санаачлан хийсэн ажил

0-10

 

4

Өмчийн харилцааны газраас өгсөн үүрэг даалгаварын биелэлт /мэдээллийн санд үндсэн хөрөнгө шивэгдсэн эсэх, санхүүгийн тайланг хугацаанд нь нэгтгүүлсэн/

0-20

 

5

Илүүдэлтэй байгаа байр талбайг түрээслүүлэхдээ Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авдаг эсэх, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төвлөрүүлсэн эсэх

0-20

 

6

Өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, хийгдсэн их засвар, барилга байгууламжийн хувийн хэргийн хөтлөлт, газрын баталгаажилт хийгдсэн эсэх

0-10

 

7

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн төрөл чиглэл, хөрөнгийн хэмжээ, үр дүн, бүртгэлд тусгасан эсэх,

0-10

 

Түрээсийн гэрээтэй байгууллага:
100 оноо                     "Бүрэн хангалттай"
60-99 оноо                  "Хангалттай"
59-онооноос доош       "Хангалтгүй"

 

Түрээсийн гэрээгүй байгууллагад:
80 оноо                      "Бүрэн хангалттай'
40-79 оноо                 "Хангалттай"
39-онооноос доош      "Хангалтгүй"

Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг

Дүгнэсэн:

Үнэлгээг хүлээн зөвшөөрсөн:

Ажлын хэсгийн ахлагч:

Байгууллагын дарга: