Эрх шилжүүлэх тухай

2011-04-19 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх, тохижуулах зардал 1450,0 /нэг тэрбум дөрвөн зуун тавин/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааг хавсралтын дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх эрхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Б.Саранчимэг/-д шилжүүлсүгэй.

     Хоёр. Эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй ажлын тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Б.Саранчимэг/-д даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, Авто замын газар /Д.Од/, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
325 тоот захирамжийн хавсралт

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЭРХ ШИЛЖҮҮЛСЭН
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЦЭЦЭРЛЭГЖИЛТ,
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/мян.төг/

Ажлын нэр төрөл

Зардлын дүн

1

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил

1100,0

2

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа усалгаа, хэвийн үйл ажиллагааг хангах зардал

350,0

3

Зардлын дүн

1450,0