Эрх шилжүүлэх тухай

2011-02-24 00:00:00

Эрх шилжүүлэх тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 42 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Баянгол дүүргийн өрхийн эмнэлгүүдийн дуудлагын түргэн тусламжийн автомашин авах 100,0 /нэг зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т шилжүүлэн, хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР