Эрх шилжүүлэх тухай

2011-02-24 00:00:00

Эрх шилжүүлэх тухай

 

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Налайх дүүргийн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох 10,0 /арван/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт шилжүүлэн, холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан даалгасугай.

       Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР