Ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-03 00:00:00

     "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, " Шинэ бутээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжуүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан орон сууцны хорооллуудын инженерийн хангамж /цахилгаан, дулаан, ус хангамж/-ий төслийг хэрэгжүүлэх, тэдгээрт шаардагдах хөрөнгө, газрын асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     2. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй холбогдуулан Улаанбаатар хотод баригдах орон сууцны хорооллуудын инженерийн хангамж /цахилгаан, дулаан, ус хангамж/-ийн хэрэглээг тооцсоны үндсэн дээр зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцон шийдвэрлүүлэх, тэдгээрт шаардагдах хөрөнгийн хэмжээг гаргах, техникийн нөхцөл, зургийн даалгаврыг боловсруулж батлуулах, шугамын трасс, дэд өртөөний байршил тогтоох, газрын асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Т.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

     3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2009 оны 114/116/263 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,
Эрдэм баялаг, Эрчим хүчний сайд, Нийслэлийн
Засаг даргын хамтарсан 2011 оны
03 дүгээр сарын 03-ны өдрийн
62-53-202 тоот тушаалын хавсралт

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн дарга:

Т.Пүрэвдорж Зам, тээвэр барилга, хот байгуулалтын дэд сайд

Ажлын хэсгийн орлогч дарга:

Д. Хүрэлбаатар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
Б. Мөнхбаатар Нийслэлийн Засагдаргын орлогч

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга

М. Улаанхүүхэн Барилгын асуудал хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга

Гишүүд:

Б.Баасан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга
С.Очирбат Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт.газрын харилцааны бодлогын газрын дарга
Ё.Манлайбаяр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
Б.Оюунчимэг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын мэргэжилтэн
Ү.Бадамсүрэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын мэргэжилтэн
Ю.Доржпагма Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах
Ц. Ганхүү Газрын харилцаа,барилга, геодези, зураг зүйн газрын дарга
Т. Цэрэнпүрэв Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга
А.Бямбадорж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга
C.Бямбаахүү Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын ахлах мэргэжилтэн
Б.Туяа Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын мэргэжилтэн
Д.Чимэддорж Эрчим хүчний газрын ерөнхий инженер
Ж.Ханд-Иш Эрчим хүчний газрын Судалгааны хэлтсийн дарга
Г.Нандинжаргал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Б.Төмөрчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга
Э.Ганхүү Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Э.Ариунгэрэл Нийслэлийн газрын албаны дэд дарга
Ц.Тулга Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулалтын хэлтсийн дарга
Э.Анар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын орлогч дарга
О.Одбаяр Нийслэлийн Барилга, хотбайгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
Т.Эрдэнэтуяа Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер
Ж. Эрдэнэбат Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын цахилгаан хангамж, холбоо дохиолол хариуцсан мэргэжилтэн
Т.Чимэд- Очир Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ус хангамж хариуцсан мэргэжилтэн
Б.Цэрэнбалжид Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн
Д.Бямба- Очир "Дулааны сүлжээ" ТӨХК -ийн гүйцэтгэх захирал
Ш.Мөнхжаргал "Дулааны сүлжээ" ТӨХК-ийн тэргүүн дэд захирал
Э.Түвшинчулуун "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Дашдаваа "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал
Д.Чинбат "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-ийн инженерийн албаны дарга
Ч.Саранжав "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирал
Л.Ганзориг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал
С.Баярсайхан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн техник зохицуулалтын албаны дарга
Б.Пүрэвжав Ус сувгийн удирдах газрын дарга
Ш.Ганзориг Ус сувгийн удирдах газрын үйлдвэр, техникийн хэлтсийн дарга
Ж. Алдаржавхлан Орон сууц санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал