Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай

2011-04-21 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсугай.

     Хоёр. Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн, батлагдсан бүтэц, орон тоогоор ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т үүрэг болгосугай.

     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 274 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 21-ны өдрийн
339 тоот захирамжийн хавсралт

ШИНЭЧИЛСЭН БҮТЭЦ, ОРОН ТОО

Байгууллагын нэр

Бүтэц

Орон тоо

1

Хөрөнгө оруулалтын газар

1 Тамгын хэлтэс

42 хүртэл, үүнээс газрын дарга, ерөнхии инженер тус бүр 1

 

 

2.Барилга захиалагчийн хэлтэс

 

 

 

З.Төсөл, хөрөнгө оруулалтын хэлтэс