Хөрөнгө оруулахыг зөвшөөрөх тухай

2011-04-21 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 169 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үймээн самууны үеэр шатсан Соёлын төв өргөөний барилгын "Б" жигүүр болох хүзүүвчийн хэсэгт өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхийг Улаанбаатар хэвлэл ХХК, Монголын архитекторуудын эвлэлд зөвшөөрсүгэй.

     Хоёр. Соёлын төв өргөөний барилгын "Б" жигүүр болох хүзүүвчийн хэсэгт нийслэлийн өмчийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд холбогдох хууль журмын дагуу хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Барилгын архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР