Барилга балансаас балансад шилжүүлэх тухай

2011-04-21 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Илч-Орд" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөнд бүртгэлтэй 161068500 /нэг зуун жаран нэгэн сая жаран найман мянга таван зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Спорт цогцолбор болгон өөрчилсөн хуучин уурын зуухны барилгыг Багахангай дүүргийн Биеийн тамир спортын хорооны балансад шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг "Илч-Орд" нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Мөнхтайван/-т, үндсэн хөрөнгөндөө бүртгэн авахыг Багахангай дүүргийн Биеийн тамир спортын хороо /Ч.Гочоосүрэн/-нд тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Спорт цогцолборын барилгын эзэмшилт ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Багахангай дүүргийн Засаг дарга /И.Батнасан/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР