Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2011-04-21 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "а", 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 292 дугаар захирамжаар батлагдсан "Замын хөдөлгөөний удирдлагын төв" НӨҮГ-ын дүрмийн 1.1 дэх заалтын "мэдээлэх," гэсний дараа "шинээр барих болон өргөтгөж шинэчлэх автозам, замын байгууламжийн зураг төсөлд хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал, уулзварын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, замын өргөтгөл шинэчлэл, их засвар, зам сэтэлгээний ажлын зураг төсөлд санал өгөх, уулзварын хөдөлгөөнийг зохион байгуулах, гэрлэн дохионы угсаргаа, суурилуулалт, засвар үйлчилгээ, арчлалт, хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэх," гэсэн агуулга бүхий хэсэг нэмсүгэй.

     Хоёр. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахыг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" НӨҮГ /Л.Батцоож/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР