Эрх шилжүүлэх тухай

2011-04-21 00:00:00

      Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны "Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр, захиргааны нэгдсэн байрны барилгын тухай" 65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр, захиргааны нэгдсэн байрны барилгын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Б.Баярмагнай/-д шилжүүлэн, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр захиргааны нэгдсэн байрны барилгын хөрөнгийн эх үүсвэрийг нийслэл, дүүргийн төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Б.Баярмагнай/-д тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР