Ажлын хэсэг байгуулах тухай

2011-04-22 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 (а) дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжсэн ажлуудын тендер шалгаруулалтын үйл явцыг хянан шалгах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:
П.Цогтбаатар Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх

Гишүүд:
• Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
• Г.Ганбаяр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
• Н.Хулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
• Ш.Нарангарав Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний асуудал хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:
Ц.Дөлгөөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Хөрөнгө оруулалтын ажлын мониторинг хариуцсан мэргэжилтэн

     Хоёр.Хяналт шалгалтын ажлын хэсгийг удирдан зохион байгуулж үйл ажиллагааны тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2011 оны 05 дугаар сарын 20-ны дотор багтаан хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /П.Цогтбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР