Эрх шилжүүлэх тухай

2011-04-29 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2010 оны 226 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд даалгасугай.

Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР