Төслийн удирдах хороог шинэчлэн байгуулах тухай

2011-04-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "д" дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байршилтай угсармал орон сууцны барилгуудад дулаалга, техникийн шинэчлэл хийх Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах хороо /Ч.Бат/-нд даалгасугай.
Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 549 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР