Гандан хорооллын ерөнхий төлөвлөгөөг тодотгох тухай

2011-05-03 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 6/45 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 103 дугаар захирамжаар батлагдсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 30,0 /гучин/ сая төгрөгийг Гандан хорооллын ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажилд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Хоёр.Гандан хорооллын ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарт даалгасугай.

Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР