Төлөвлөгөө батлах тухай

2011-03-05 00:00:00

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “г”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 2 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Нийслэлийн удирдлагууд дүүргүүдэд ажиллах үеэр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал хүсэлтийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

Хоёр. Нийслэл, дүүргээс дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг иргэдэд жигд хүргэх, аливаа нийтийг хамарсан уулзалт, хурал цуглаанд иргэдийг бүрэн хамруулахад анхаарч, тэдний оролцоог сайжруулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Нийслэлийн удирдлагууд дүүргүүдэд ажиллах үеэр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан байгууллагынхаа чиг үүрэгт нийцүүлэн тодорхой ажил зохион байгуулахыг нийслэлийн агентлаг, харъяа газрын нийт удирдлагуудад үүрэг болгосугай.

Дөрөв. Иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан санал, өргөдөл гомдлыг барагдуулах, санал хүсэлт гаргасан иргэн нэг бүрт эргэж мэдээлэх, хариу өгөх асуудлыг бүх шатанд анхаарч ажиллахыг үүрэг болгосугай.

Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжилтийн явц байдлыг 2011 оны 3 дугаар улиралд багтаан Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР