Боловсон хүчин бэлтгэх, сургах тухай

2010-03-30 00:00:00

Журам батлах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны 4/21 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи, хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, магистрантур, докторантурт суралцагсадтай байгуулах гэрээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Сонгон шалгаруулалтыг 2010 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулж, дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа /-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР