Шагнах тухай

2010-03-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга Сандагийн Амарсайханыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Чимэддоржийн Ерөөлцэнгэл, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ерөнхий санхүүч, хурандаа Ичинноровын Одхүү нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнасугай.

Хоёр. Шагналд зарцуулагдах 60.000 /жаран мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР