Ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-03 00:00:00

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 (в), 29.2, дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр Энгельсийн гүүрэн гарц барих төслийн ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар ханган ажиллах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч: Б. Мөнхбаатар Засаг даргын барилга, хот байгуулалт хариуцсан орлогч дарга
Гишүүд:

Ц. Ганхүү ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий инженер
Ч. Жаргалсайхан Замын Цагдаагийн газрын дарга
Ц. Сандуй Нийслэлийн Газрын албаны дарга
Д. Од Нийслэлийн Авто замын газрын дарга
Д. Баттулга УБЦТС ХК-ны гүйцэтгэх захирал
П. Наранцэцэг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
Б. Пүрэвжав Ус сувгийн удирдах газрын дарга
Д. Бямба-Очир Улаанбаатар дулаан сүлжээ ХК-ний гүйцэтгэх захирал
Н. Наранбаатар Мэдэээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны хотын сүлжээний газрын дарга
Д. Жаргалсайхан “Цахилгаан тээвэр” компаний захирал
Ж. Амгаабазар “Гэрэлтүүлэг чимэглэл” компаний захирал
Ё. Батболд “Усны барилга байгууламж” компаний захирал

Нарийн бичгийн дарга: О.Амарбаяр Захирагчийн ажлын Албаны авто зам, гүүрэн байгууламж хариуцсан мэргэжилтэн

Хоёр. Төсөл хэрэгжих явцад үүсэх тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн биелэлтийг хангуулж, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР