Клиникийн нэгдүгээр амаржих газрын талаар авах зарим арга хэмжээний тухай

2010-01-19 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Ариун цэврийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Клиникийн нэгдүгээр амаржих газарт нярайн үжил халдвар дэгдэлт хэлбэрээр гарсан нөхцөл байдлыг арилгах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т Клиникийн нэгдүгээр амаржих газрын барилгад одоо хийгдэх болон цаашид хийгдэх их засварын ажлуудын зураг төсөл, төсвийн жишиг нормыг тогтоох;
Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/-т Клиникийн нэгдүгээр амаржих газрын Ариутгах татуургын гадна шугам сүлжээнд холбуулахаар Ус сувгийн удирдах газраас 2005 онд Ионсей найрамдал эмнэлэг, эмнэлгийн зориулалтын 5 давхар барилгад олгосон 171/05, 2007 онд "Чилуга" ХХК-ий контор, үйлчилгээний 7 давхар барилгад олгосон 235/07 тоот техникийн нөхцлүүдийг тус тус хүчингүй болгон холбогдсон шугам сүлжээг таслах, тус газрын барилгын ашиглалтын байдалд хүндрэл үүсгэж байгаа ариутгах татуургын гаргалгаа шугамын хэвийн нөхцлийг хангах талаар шуурхай баг гарган зохион байгуулах;
Клиникийн нэгдүгээр амаржих газар /Д.Энхбаяр/-т Байгууллагынхаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг яаралтай зохион байгуулах;

Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т Клиникийн нэгдүгээр амаржих газарт хийгдэх барилгын засварын ажилд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах;
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т Клиникийн нэгдүгээр амаржих газрын барилгын ариутгах татуургын гаргалгаа шугамын хэвийн нөхцлийг хангах, тус газрын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих.

Хоёр. Клиникийн нэгдүгээр амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хийгдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн яамтай тохиролцсоны дагуу холбогдох газруудаас гаргуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ц.ГанхүүЛт даалгасугай.

Гурав. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн байдлыг сайжруулж ажиллахыг дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дарга, ерөнхий эмч нарт, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР