Улаанбаатар, би чамд хайртай” ухаалаг гар утасны дүрс бичлэг наадам өндөрлөлөө

2012-11-20 00:00:00

“Улаанбаатар, би чамд хайртай” ухаалаг гар утасны дүрс бичлэг наадам өндөрлөлөө. Анх удаа зохиож, уламжлал болохоор төлөвлөөд байгаа уг наадамд ухаалаг гар утастай хүн бүр оролцох боломжтой байсан аж. “Creative Art Group”-ийн санаачилгаар НЗДТГ, “Скайтел” компанитай хамтран зохион байгуулсан энэ тэмцээн нь кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдэвтэй аж. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийслэлд тулгарч буй асуудал, хотын соёл харилцаа, хайр дурлал зэргийг илэрхийлсэн байв. Уралдаанд ирсан бүтээлийн 50 хувийг LIKE санал эзэлж байсан бол үлдсэн үнэлгээг нь кино найруулагч Д.Золбаяр, найруулагч О.Гэрэлсүх нарын шүүгч өгсөн аж. Тэмцээнд “Харийнхан” бүтээл 145 оноогоор тэргүүлж, Гран при шагнал таван сая төгрөгухаалаг гар утасны эзэн болжээ. Удаах байрт “Дарангуйлагч” кино 105 оноогоор удаалжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин