Улс төрийн тойм сонин: Ж.Нэргүй: Сүүлчийн цэг хатгачихаад сэнгэнэтэл сайхан “хоёр зуу татмаар” санагдсан

2011-01-17 00:00:00

Улс төрийн тойм сонин:
Ж.Нэргүй: Сүүлчийн цэг хатгачихаад сэнгэнэтэл сайхан “хоёр зуу татмаар” санагдсан
-Би ердөө л техникийн дунд боловсролтой, бас орос хэлтэй. Манай “их мэдэгч” нар “Өө ангилиас нь орчуулаагүй юм уу” гэх нь бий. Гэхдээ оросууд шиг Европын хэлийг гаргууд эзэмшсэн орчуулагч нар дэлхийд байхгүй. Тэднийг голбол харин ёстой инээдтэй хэрэг болно.

-Зохиолын гол баатрууд нь инженер, зохион бүтээгч байсан нь таны мэргэжилд бас дөхүү байсан байх. Учир нь уг зохиол техникийн хэл, хэллэгээр баялаг юм билээ?
-Бүх мэдлэг дотроос гэж би хэлэхгүй ч, бүх боловсрол дотроос техникийн боловсрол хамгийн хөрвөх чадвартай нь байдаг. Жишээ нь математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Гэтэл инженерүүдийн гол үздэг юм нь математик. Инженер хүн ямар ч салбарт, ямар ч ажлыг бариад авсан заавал ард нь гардаг юм. Оросын сүүлийн үеийн нэг цэцэн үг бий. “Сайн механикч хүнд оёдлын машин, усан онгоц хоёр адилхан” гэж. Алийг нь ч засч, хөдөлгөж чадна. Манайхан урьд нь хотын даргаар ямар “лут” хүмүүсийг тавьж байлаа даа. Гэтэл харахад доожоогүйхэн Г.Мөнхбаяр сүүлийн жилүүдэд хотын замыг ямар зоригтой өөрчилж байна. Би тэр хүнийг танихгүй. Гол нь тэр инженер хүн. Хотын удирдах албаны хүмүүс өмнөх дарга нарт хэлж байсан шигээ амыг нь таглах шалтаг тоочихоор “Тэр бол шалтаг биш ээ” гэдгийг Г.Мөнхбаяр мэдээд байгаа байхгүй юу. Би тэр хүнийг танихгүй л дээ.