Өдрийн шуудан: Олон ястны дээлээр дэгжирхсэн Монгол наадам

2010-07-13 00:00:00

Хээ хуараар чимэглэсэн, хээнцэр ганган өнгө үзэмж ноёлж, олон ястны дээлээр дэжгирхэн гоёсон монгол түмэн Сүхбаатарын талбайд өчигдөр баярлаж өнжлөө. Зургаан сартай бяцхан жаалуудаа үндэсний хувцсаар гоёж, зулай төөнөм халуун наранд ядарч цуцахыг анзаарахгүй алхах эмээ өвөө нар жавхаатай харагдав. Тэд бол "Дээлтэй Монгол" аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийн оролцогчид. Энэхүү арга хэмжээ нь "Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг оршуулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

...Наадмын үйл ажиллагааны томоохон хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд 2009 онд 1000 гаруй оролцогч байсан бол энэ жил илүү өргөн хүрээтэй болгож, нийслэлийн зургаан дүүргийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, Монголын сурагчдын холбоо, Монгол ардын язгуур урлагийн бий биелгээний холбоо, Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийнхөн, ҮДБЭЧ, ДБЭТ-ын уран бүтээлчдээс бүрдсэн 2500 гаруй хүн монгол үндэсний хувцсаараа дэгжирхэв.

...Наадамд оролцогчдын дийлэнх нь монгол дээл хувцсаа өөрсдийн гараар урласан байлаа. "Хамгийн сайхан дээлтэй хос" шалгаруулалтын Гран при шагналыг Г.Болдбаатар, Н.Чимгээ нар хүртэв. VIII зууны үеийн загвартай энэхүү гоёлоо тэд дизайнер Лхагвасүрэнгээр хийлгэсэн гэнэ. Ямар нэгэн товч шилбэ, бүч байхгүй энгийн маягийн энэхүү дээл нь монголчуудын эртний гоёл ажээ.

Наадмын дараагийн шалгаруулалт нь "Хамгийн сайхан дээлтэй гадаадын хоё" байсан бөгөөд Хятад, Солонгос, Япон, Америкийн иргэд гэр бүлийнхэнтэйгээ уригджээ. тэдний дундаас захчин үндэстний хувцастай Намсрай гуай, түүний өргөмөл хүү Баатар хэмээх америк заоуугийн өмсгөл олны нүдэнд содон туссан. Мэдээж хэрэг, үндэстнийхээ онцлог шинж, хэв маягийг харуулсан энэхүү өмсгөл нь ээж хүү хоёрыг ялагчаар тодроход нөлөөлсөн биз ээ.