Өдрийн сонин: Амралтын өдрүүдэд зам засварт өөрчлөлт орно

2010-05-17 00:00:00

Иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс зам засварын ажлыг амралтын өдрүүдэд тохируулан хийж байгаа. Зуун айлын уулзвараас дөрөвдүгээр дэлгүүрийн арын уулзвар хүртэлх зам энэ сарын 14-ний 23,00 цагаас 17-ны 07,00 цаг хүртэл хаах юм байна. Мөн Хөгжим бүжгийн уулзвараас Хуучин гэмтлийн эмнэлгийн хажуугийн уулзвар хүртэл зам 14-ний 23,00 цагаас 16-ний 07,00 цагийн хооронд, 1 хорооллын аюулгүйн тойрог мөн өдрөөс 19-ний 07,00 цаг хүртэл хаагдаж зам засварын ажил хийгдэх учир жолооч нар дээр дурдагдсан замаас өөр зам сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.