Өнөөдөр: /Ногоон хот аян-2010/ өдөрлөг болно

2010-05-17 00:00:00

Уг өдөрлөгт Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн төлөөлөл болсон 40 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага оролцсон бөгөөд иргэдэд мод тарих зөвлөмж өгч, бордоо, модны үрслэгээг хямд үнээр худалдав. Энэ үеэр БЗД-ийн иргэн Д.Доржтой уулзахад “Ийм аян зохиож байгаад сэтгэгдэл өндөр байна. Эндээс дөрвөн төрлийн модны үрслэгээ худалдаж авлаа.
Хашаандаа аваачиж тарина даа. Үнийн хувьд ч боломжийн юм” гэсэн бол СХД-ийн 104-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Энхтуяа “Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж, СХД-ийн цэцэрлэг тус бүр 50 мод тарина” хэмээн ярив. “Ногоон хот аян-2010”-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн 53-р дунд сургуулийн талбайд мод тарих бөгөөд Монголд алимны мод тарьдаг Баян- Өлгий аймгийн Баян-Уул сумын иргэн Ж.Бахытад бэлэг гардуулах ажээ.