Тарваган тахлаас сэргийлэх захирамж гаргалаа

2009-07-31 00:00:00

Нийслэлийн Засаг дарга тарваган тахлаас сэргийлэх захирамжийг өчигдөр гаргалаа. Энэхүү 384 тоот захирамжид тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэхээр болжээ. Нийслэлд байгалийи голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдеи орохоос сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг энэ сарын 25-ны өдрөөс арав-дугаар сарын 15-ныг хүртэл 24.00 цагаар явуулахаар бол-лоо. Энэхүү хяналт шалгалтыг Баянзүрхийн, 22-ын, Яармаг, Нисэхийн шалган нэвтрүүлэх товчоо, Эмээлт болон Налайх дүүрэг дэх түүхийн эдийн зах, Налайх дүүргийн шалган нэвт-рүүлэх товчоонд ажиллуулах юм байна. Хөдөлгөөнт постыг гаргах бөгөөд энэ нь Сүхбаатар дүүргийн Долоон буудал, Баянзүрх дүүргийн Гацуурт, бусад дүүргүүдийн тухайд хот, дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад гарна. Нийслэлийн түүхий эдийн захууд болон үйлдвэрлэл, худалдаа явуул-даг байгууллага, аж ахуйн нэг-жүүдэд эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, үзлэг, тан-далт, судалгааг явуулж байх үүргийг нийслэлийн Мэргэж-лийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгалийн голомтот халдварт өвчин суд-лапын үндэсний тев зэрэг бай-гууллагад өгсөн байна. Меи өвчний сэжиг илэрсэн тохиол-долд бэлэн байдлыг хангахыг ч энэхүү захирамжид нарийн тусгаж өгчээ. Өвчний дуудлага ирсэн тохиолдолд дуудлагаар ажиллах багийг мөн 24.00 ца-гаар ажиллуулахаар боллоо. Тарваган тахал өвчний халд-вараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардагдах менгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Хяналт шалгалт эргүүлийг ч Улаанбаатар төмөр зам, "Чингис хаан" нисэх онгоцны буудалд хийх юм байна.