Үерт урсчихаад нүүхгүй гэх иргэд ч байна

2009-07-24 00:00:00

Үерт хамгийн ихээр өртсөн Хан-Уул дүүргийнхэн өчигдөр сэт-гүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэргээн босгох ажиллагаа тус дүурэгт хэвийн явагдаж байна. Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 35 сая төгрөгийг үерийн хохирлыг арилгахад зарцуулжээ. Цаашид 140 сая төгрөг шаардлагатай болсон байна. Үерт өртсөн 688 өрхийн 2436 иргэнд тусламж үзуүлэх шаардлагатай аж. Үүнээс 75 өрх нь орон гэргүй болсон байна.

Гэвч хамгийн хүндрэлтэй асуудал нь үерийн аман дээр, далан сувгийн дэргэд буусан айл өрхүүдээс нүүж чадахгуй хэмээн эсэргүүцэх нь цөөнгуй байгаа аж. Дээр нь нүүчихээд буцаад ирдэг тал ч байдаг байна. Үерийн ам, далан сувгийн дэргэд, өндөр хүч-дэлийн шугам доор гээд аюул-тай бүсэд амьдарч байгаа айл өрхуүдийн судалгааг гаргах үүргийг хотын мэр өгч, уг ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа. Урьдчилсан байдлаар Хан-Уул дүүрэгт 301 өрх аюултай бүсэд амьдарч байна гэсэн тоо гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаа-тараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийн судалгааг гаргаж байна. Энэ дүн удахгүй гарах бөгөөд аюултай бүсэд амьдарч байгаа
айл өрхүүдийг албадан нүүлгэх аж. Борооноор Хан-Уул дүүргийн Биокомбинатын орон сууцны 12 дугаар байрны хонгил усаар дуүрсэн байна. Дүүрэг, мэргэжлийн байгууллагууд хамтран тус байрны хонгилын усыг соруулжээ. Харин одоо нэг метр гаруй хэмжээтэй хуримтлагд-сан лаг шаврыг зөөж байна. Ер нь дүүргийн хэмжээнд усанд автсан газруудын усыг нь соруулж, одоо лаг шавар, хогийг нь зайлуулах ажил хийгдэж байна. Лаг шавар, хогийг ачиж зайлуулсны дараа ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлэх гэнэ. Мөн үерийн дараах гамшиг болох халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс 0-3 насны хүүхэдтэй 14 эхийг 18 хүүхдийнх нь хамт Сонгинын амралтад явуулаад байна. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй 30 хүн, 150 хүүхдийг зуслан болон сувилалд явуулжээ.
Сонгины гүүрийн далан сэтэрвэл Туулын ус тэр чигтээ л орж ирнэ

Хэвлэлийн бага хурлын дараа тус дүүргийн Тамгын газрын дарга С.Отгонбаганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж дүүргийн зүгээс үзэж байна вэ?
-Үерийн ам, далан суваг дээр амьдарч байгаа айл өрхүүдийн тоог эцэслэн гаргаад нэн яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байна. Нийслэлийн хөрөнгөөр Зайсангийн орчмыг ерөнхийдөө хэвийн байдалд нь оруулчихлаа. Тэгэхээр одоо манай дүүргийн тухайд хамгийн их анхаарал татаж байгаа газар нь Биокомбинатын орчим болж байна. Биокомбинатын үерийн
даланг сэргээж засварлахгүи бол мянган удаа ч усыг нь соруулаад, лаг шаврыг нь зөөгөөд ч нэмэргүй. Нийс-лэлийн удирдлагууд, Онцгой комиссынхон бүгд энэхүү далангийн байдалтай танил-цаад бидний тавьж байгаа сана-лыг дэмжиж байгаа. Биоком-бинатын даланг шинээр сэргээн засварлах хэрэгтэй байна.
-Даланг засварлах хөрөнгийг нь шийдсэн үү?
-Далан засварлах зураг төслийг нь нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хийж байна. Хөрөнгийн тухайд
шийдүүлэхээр нийслэл, Зас-гийн газар гээд шат шатанд нь хүргүүлээд байгаа. Биокомби-натын далан засварлах ажил ирэх аравдугаар сард хийгдэх байх. Энэ ажил хийгдсэний дараа иргэдээ үер усны аюулаас хамгаалах тухай бид ярьж чадна.
-Аюултай бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэхээр боллоо гэхэд нүүх зардал мэнгийг нь хэрхэн шийдвэрлэх вэ? Харж байхад голдуу амьдрал ядуу иргэд байх юм?

-Биокомбинатын үерт автсан айл өрхүүдийн тухайд үнэхээр ядуу амьдралтай нь олон. Хорооны Засаг дарга нь энэ тухай хэлж байсан. Нийслэлээс хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх тухай яригдаж байгаа. Газрын асуудлыг ч мөн шийдэж байна. Мэдээж тухайн газрын дэд бүтцийн асуудлыг нь давхар шийднэ. Цахилгаан, ундны ус, нийтийн тээвэр гээд... Хамгийн гол нь улсаас хөрөнгө мөнгө гаргаад асуудпыг нь шиидэж өгөөд байхад иргэд маань тухайн газарт хэдхэн сар амьдарч байгаад буцаад л хуучин газартаа буучихдаг. Ингэж бо лохгүй гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй. Өөрөө өөрсдийгөө аюулд битгий оруулаач гэж хэлмээр байна. Энэ удаад тусалж байгаа боловч дараа ийм зүйл тохиолдлоо гэхэд дахин туслахгүй шүү гэдгийг иргэд сайн хэлж байна.
-Биокомбинатын далангаас гадна танай дүүрэгт гүүр эвдэрсэн. Мөн л хөрөнгө мөнгө хүлээжбайгаа гэжбайсан?

-Шувуун фабрикын наад талын гүүр нурсан. Энэ гүүр болон Биокомбинатын үерийн даланг шинэчлэх хөрөнгийг дүүргээс гаргах боломжгүй. Нийслэлээс Засгийн газарт асуудал тавьсан. Шийдэгдэх байх. Нэлээд хэмжээний хөрөнгө хэрэгтэй болно.
-Сонгины гүүрийн дэргэдэх Туулын дапан хүндхэн байгаа гэсэн. Хэрвээ сэтрэх юм бол Туулын ус орж ирэх юм билээ? -Сонгины гүүрийг 2006 онд засварласан. Засвар хийхдээ үерийн далангийн бетонон хүчилтыг нь сэтэлсэн байна. Засварласныхаа дараа хатуу хучилтыг нь хийлгүй сул шороо асгажээ. Өнөөдөр тэр далан сэтрэхэд ойрхон болсон. Хэрвээ сэтэрлээ гэхэд Туул голын ус тэр чигтээ л орж ирэн Биокомбинат, Шувуун фабрикын айл өрхүүд бүгд усанд автана.

-Тэнд ямар Иэгэн арга хэмжээ аваагүй юм уу?
-Сэтрэхээс сэргийлж, шуудайнд элс, хайрга хийж далангийн хамгаалалтыг хийсэн байгаа. Нийслэлийи удирдлагууд энэ байдалтай танилцсан. Биогийн далантай хамт засварлах хэрэг-тэй болсон. Энэ ажлыг мөн хийх болно.

-Хан-Уул дүүрэгт 29 айлын нийтийн байр шатаж нэлээд өрх орох оронгүй байгаа. Гэртэй болгосон уу?
-Арван өрхийн байр нь юу ч үгүй шатсан. Сая борооны үеэр эд-гээр айл өрхийг сургуулийн бай-ранд байрлуулсан. Галын дүг-нэлт гарсны дараа байшинг сэр-гээн бар'их, эсэхийг шийднэ. Эд-гээр айл өрхийг гэртэй болгож өгөх саналыг Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагад тавиад байна.

-Иргэд үерт автчихаад байхад дүүргийнхэн ирсэнгүй, тусал-сангүй гэсэн гомдол гаргаж байсан?
-Тийм биш ээ. Хамгийн хүнд байгаа айлуудаас нь эхэлж тус-ламж хүргэсэн. Бид чадлынхаа хэрээр ажиллаж байна.

-Гэр, хашаагаа даатгуулсан айл өрх байна уу?
-Даатгалд гэрээ, хашаагаа иргэд даатгуулдаггүй юм байна. Бүр Гавьжийн шанд гэдэг газарт нэгэн үйлдвэр ашиглалтад орохынхоо өмнө усанд автлаа. Тус үйлдвэр 70 гаруй га-д ногоо тарьсан байсиы 10 гаруй га нь үерт өртчихлөө. Үйлдвэрээ даатгуулсан хэрнээ тариалан-гийн талбайгаа даатгуулаагүй. Одоо нэг тэрбум төгрөгийн хохирол учраад байна гэсэн.