Улаанбаатар чуулга\"-ынхан Чингэлтэй хайрханыг тахина

2009-07-01 00:00:00

"Улаанбаатар" чуулга Улаан-баатар хот уусэн байгуулагдсаны 370 жилийн ойн баярын хүрээнд "Дөрвөн хайрханаа дээдлэн шүтъе" танин мэдэхүйн тойрон аялалаа Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ. Дөрвөн хайрханаа дээдлэн шүтэж, түүх соёлоо судлаж, хайрлан хамгаалах зорилготой энэхүү аялал ирэх бямба гаригт үргэлжпэх гэж байна.

Өөрөөр хэлбал тухайн өглөө нар мандахад тус чуулгын хамт олон дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн ТҮК, "Улаанбаатар сан" зэрэг бай-гууллагатай хамтран Чингэлтэй хайрхан уулыг тахих аж. Ташрамд сонирхуулахад тус чуулга дүүргүүдийн тамгын газар болон соёлын ордонтой хамтран "Хамтдаа дуулъя" урлагийн их наадмыг ирэх сарын 20-ноос есдүгээр сарын нэгний хооронд зохион байгуу-лахаар төлөвлөөд байгаа гэнэ. "Хамтдаа дуулья" тоглолтоос шалгарсан шилдэг дөрвөн уран бүтээлийг нийслэл хот байгуулагдсны 370 жилийн ойн хүрээнд "Улаанбаа-тар" чуулгаас эохиои байгуулах "Миний нийслэл" тоглолтод урипгаар оролцуулах аж