Агаарын чанарыг хянах иж бүрэн сүлжээтэй болно

2009-06-04 00:00:00

Өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Францын "Енвироннемент СА" компанийн хооронд агаарын чанарыг хянах иж бүрэн сүлжээг бий болгох хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хөнгөлөлттэй зээлээр байгуулах агаарын чанарыгхянах иж бүрэн сүлжээ нь агаарын чанарыг хянах таван суурин харуул, нэг явуулын хяналтын харуул болон нэг төвлөрсөн мэдээлэл хүлээн авах ба хянах системээс бүрдэх юм байна.

Монгол улсын Засгийн газар болон Францын Засгийн газрын хооронд 2008 оны зургадугаар сард байгуулсанУлаанбаатар хотын Агаарын чанарыг хянах гэж бүрэн сүлжээ төслийг санхүүжүүлэх хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийг хийж, Монгол улсын сангийн яам, БНФУ-ын “Натиксис” банк нарын хооронд мөн сардаа зээлийн гэрээ байгуулсан юм байна. Энэхүү сүлжээг байгуулснаар агаарын чанарын өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлыг тодорхойлон шийдвэр гаргагчдад төдийгүй олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх, байгаль орчин , хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн цаашдын арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдол той аж.