500 төрийн албан хаагч зэрэг, дэвээ авна

2009-05-29 00:00:00

-Төрийн албан хаагчдын зэрэг, дэвийг олгох гэж байгаа гэсэн. Хэдэн хүн үүнд хамрагдаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж төрийн албан хаагчдын зарим зэрэг, дэвийг шинээр бопон шинэчлэн олгодог. Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн харьяа газруудад ажиллаж байгаа нийт 500 гаруй төрийн албан хаагчийн зэрэг, дэвийг шинээр болон шинэчлэн тогтооход бэлэн болсон байгаа.
-Нийслэлийн Засаг дарга төрийн албан хаагчдын зарим зэрэг, дэвийг тогтоодог гэлээ. Энэ талаараа тайлбарлаач?
-Туслах, дэс, ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэл гэсэн зэрэг, дэв байдаг. Энэ нь бүгд дотроо тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр гэсэн зэрэгтэй. Мэдээж ажилласан жил, албан тушаалаараа зэрэг, дэв нэмэгдэж явна. Хуулийн дагуу туслах, дэс, ахлах зэргийг яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар тогтооно. Тэгэхлээр дээрх 500 гаруй төрийн албан хаагчийн зэрэг, дэвийг нийслэлийн Засаг дарга тогтоох юм. Бүгд ахлахаас доош зэрэг авна гэсэн үг. Эдгээр зэрэг, дэвийг төрийн албанд 3-7 жил ажилласан хүмүүс авна. Харин эрхэлсэн зэргийг Ерөнхий сайд, тэргүүн зэргийг Монгол улсын Ерөнхийлөгч тогтоодог юм. 10 жил ажилласан хүн эрхэлсэн, 12 жил ажилласан бол тэргүүн зэрэгтэй болно.
-Өмнөх жилүүдэд хэдэн хүн зэрэг, дэвээ шинээр болон шинэчлэн тогтоолгосон юм бол?
-100 гаруй төрийн албан хаагч байсан.

-Яагаад ингэж огцом нэмэгдэх болов?
-2008 онд аж ахуйн тооцоон дээр үйл ажилпагаа явуулж байсан газрууд төсөвт байгууллага болсон юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээ, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг салбарыг үүнд нэрлэж болно. Дээр нь нийслэлийн 132 хороон дээр бүртгэлийн, халамжийн ажилтан нэмэгдсэн л дээ.

-Саяхан төрийн албаны шалгалт нийслэлд болж өнгорлөв. Хэдэн нь ажилтай болсон, хэд нь төрийн албаны ноөцөд бүртгүүлээд байна вэ?

-Терийн албаны зөвлөлийн тогтоол гарна л даа. Энэхүү тогтоол нь нийслэлд ирээгүй байна. Улсын хэмжээнд нэгтгэгддэг болохоор цаг хугацаа шаардлагатай байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж гарна гэлээ.