ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна

2013-11-07 00:00:00
ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга  Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ.  Энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт  гарын үсэг зурах юм.  Айлчлалын дэлгэрэнгүй  хөтөлбөрийг эндээс харна уу. 

2013.11.07
17.00 Улаанбаатар хотод ирэх, зочид буудалд байрлах                            
2013.11.08
8.30-9.00  НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзана /Уулзалтын “Б” танхимд/ 
9.00-9.30  Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл төлөөлөгчидтэй уулзана. /Хангарьд ордон 14 давхар/
9.30-10.00 Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа /Хангарьд ордон 14 давхарт Ёслолын танхимд/
10.00-10.30 Төлөөлөгчид өөрсдийн чиглэлээр дараах уулзалтуудад оролцоно: 
                        Төрийн ордонд УИХ-ын гишүүн Д. Арвин  Б.Ц. Семенов нарын уулзалт 
                        Носков П.Л. Будажапов С.П. нар ГХЯ-нд дэд сайдтай уулзах 
                         Боловсролын сайдтай хамтран  ажиллах хэлэлцээрийг шинэчлэн зурах
12.00-14.00 Үдийн зоог
                        Төлөөлөгчдийг үдэх