“Жайка” ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгчийг Нийслэлийн Засаг даргын хүндэт жуухаар шагналаа

2012-12-07 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Томихара Такаюүкиг хүлээн авч уулзлаа. Томихара Такаюүки 2009 оноос эхлэн Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин  төлөөлөгчөөр ажиллаж, хот байгуулалтын чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн юм. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлаж эхлүүлэх, хэд хэдэн хэсэгт гүүрэн гарц барих, хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд туслалцаа үзүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж байна.  Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан   Томихара Такаюүкиг Нийслэлийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнасныг Нийслэлийн Засаг даргын Барилга дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр гардуулж өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.