"Баянгол-Хүүхэд хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2021-03-22 21:11:36

"Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын  2021 оны гуравдугаар сарын 11-ний А/95 тоот “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна.

Төлөвлөгөөний дагуу 2021 оны  гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.

Үүнд:

      -Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/

      -Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

      -Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх

      -Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх

     -Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах

     -Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

  -Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх

  -Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг, чиглэл өгч ажиллаж эхэллээ. 

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ