Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, шинжилгээнд хамрууллаа

2021-02-11 12:07:13

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвар /КОВИД 19/-аас хамгаалах арга хэмжээг  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.    

Дээрх арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвд 2000 ширхэг амны хаалт, Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт 1500 ширхэг амны хаалтыг олгон гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг хүлээн авахад ариутгал, халдваргүйтгэл хийх, тусгаарлах өрөөг бэлтгэх талаар чиглэл өгч ажилласан.

Уг арга хэмжээний хүрээнд гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг  зохион байгуулж  610 орон сууцны 1484  орц,   хонгил, 51 барилга   байгууламж, 6 хүнсний   зах, худалдааны төв,  46 дулааны худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж гэр оронгүй, тэмэмэл амьдралтай 107 хүнийг олж тогтоон Нийгмийн хамгааллын тусгай төвд 77, “Шинэ амьдрал ялагч”-10, “Өлзийт асар”-10, “Тэрэм уул”-3, “Титэм констракшн”-7, буй  4 төрийн бус байгууллагад 30, нийт 107 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүн хоорондын зайг барьж бүртгэлжүүлэн,  PCR шинжилгээг авч шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Дээрх иргэдийг PCR шинжилгээг авахад “Энэрэл” эмнэлэгийн эмч эмнэлэгийн, шинжилгээний нэг баг ажиллажээ.