Гэр хорооллыг барилгажуулах ажилд Турк улс хамтрахаа илэрхийллээ

2012-11-09 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал  хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр БНТУ-ын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Тунжэр Кыяакийг хүлээн авч уулзлаа.
Тунжер Кыяак “Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажил БНТУ оролцоход бэлэн байна. Барилгажуулалтад манай улс туршлагатай. Станбул хот 15 сая, Анкараа дөрвөн сая хүнтэй. Нийслэлийн удирдлагыг удахгүй  Испан улсад айлчлах гэж байгаа талаар мэдээлэл  байна. Энэ айлчлалын хугацаа товлогдсон бол , БНТУ-д албан ёсны айлчлалыг хамтатгах ажлыг зохион байгуулахад ЭСЯ бэлэн байна” гэж хэллээ.
Н.Гантөмөр “Испан улсад энэ оны 12-р сард айлчлах төлөвтэй байна. Гэхдээ 12-р сар нь жилийн эцэс, их ажилтай байдаг. Харин оны дараа нэгдүгээр сард ажил амс хийдэг. Тэр үед тус улсад айлчлах байр суурьтай байна. Гэр хорооллыг барилгажуулах төсөлд японы “Жайка” байгууллага ач холбогдол өгч оролцохоор болсон. Төслийг хэрэгжүүлэхэд олон орны хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталдаг”  гэж хэлэхэд, Тунжер Кыяак
 “БНТУ-д Ерөнхий сайдын дэргэд  японы “Жайка” байгууллагатай төстэй Олон улсын агентлаг байдаг. Тэдний үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулах БНТУ-д болох уулзалтуудыг зохион байгуулах болно хэмээн хэлсэн юм.