Үйлдвэрийн гудамжны замыг баасан гаригт нээнэ

2013-09-11 00:00:00
Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн өмнөх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Си Эф Си” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийжээ. Тус хэсгээс зүүн тийш 600 метрт суурийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг буюу 13-ны оройн 20 цагт суурь хучилтыг бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг нээх юм. Үйлдвэрийн гудамжны нийт 2.2 км авто замын өнгө хучилтыг 10 сарын 15-аас өмнө  хийж дуусгана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.